ДОТООДЫН ЦЭРГИЙН 833 ДУГААР ТУСГАЙ САЛБАР ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ ХАМГААЛАЛТАД АВЛАА.
Монгол Улсын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга, байгууламжийг Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүллээ.
Үйл ажиллагаанд Дотоодын цэргийн штабын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго, мөн штабын хамгаалалт, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Э.Батбаяр, 833 дугаар тусгай салбарын захирагч, ахмад Э.Чойжил, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Сумъяасүрэн, ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Отгонцэцэг, "Онги ус суваг ОНӨААТҮГ"-ийн дарга Ц.Хоролсүрэн, мөн аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Чимэддагва, тус аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцлоо.
Мөн Дотоодын цэргийн Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго "Онги ус суваг ОНӨААТҮГ”-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Дотоодын цэргийн 833 дугаар тусгай салбарыг Өвөрхангай аймагт шинээр байгуулснаар улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ орон нутагт ажлын байрыг шинээр бий болгож орон нутгийг дэмжих төр, засгийн бодлого, аймаг орон нутгийн хөгжлийн болон аюулгүй байдлын зорилтыг хангахад эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.