ХҮН БҮР МОД ТАРЪЯ
Mонгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлигаар баталсан 05 дугаар сарын 2 дох долоо хоногийн бямба гарагт “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дотоодын цэргийн штаб, 05, 805, 809 дүгээр ангийн алба хаагч, хугацаат цэргийн алба хаагчид хамгаалуулагч байгууллагын орчин болон штаб, 05, 805 анги, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн” нийт 4 байршилд нарс 65 ширхэг, шар хуайс 4000 ширхэг, хайлаас 455 ширхэг 3 төрлийн нийт 4,520 ширхэг мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Хүн бүр мод таръя.