БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД АЙЛЧЛАЛ ХИЙВ
Бүгд Найрамдах Турк Улсын Жандармерийн Ерөнхий командлагчийн урилгаар Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон удирдах албаны төлөөлөл Турк улсын Анкара хотноо албан айлчлал хийж байна.
Айлчлал хийж байгаа төлөөллийг Жандармын Командлагч хүлээн авч, ажлын уулзалт хийсэн бөгөөд уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагааг сэргээж, харилцан ажиллах чиглэлийн талаар нээлттэй ярилцаж, санал солилцсон.
Дотоодын цэргийн байгууллагын төлөөлөгчид Жандармерийн ерөнхий командлалын Эмнэлгийн симуляцийн сургалтын төв, Нисэхийн газар, Кибер аюулгүй байдлын газар, Тагнуулын сургууль, Логистикийн командлал болон Жандарм, эргийн хамгаалалтын академийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн Жандармын Эргийн хамгаалалтын академийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тус академид суралцаж байгаа Дотоодын цэргийн 2 сонсогчтой уулзалт хийж, сурлагын амжилт хүслээ.