“ЦАГДАА”, “ЦАГДАА-ЖОЛООЧ”, ДОТООДЫН ЦЭРГИЙН “ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧ НАРЫН ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор ахлагч албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалтыг зарлаж, шалгалтад тэнцсэн иргэдийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн 2024 оны А/254 дүгээр тушаалаар “Цагдаа”, “Цагдаа-жолооч”, Дотоодын цэргийн “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад хамрууллаа.
Энэхүү сургалтад Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй 170 гаруй иргэн хамрагдан амжилттай төгсөж, “Гэрчилгээ” гардуулах төгсөлтийн арга хэмжээ энэ оны 07 дугаар сарын 26-ны өдөр Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Энхбадрах, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Дотоодын цэргийн штабын Хүний нөөц, цэргийн тоо бүртгэлийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Соронзонтунгалаг болон бусад удирдлага, алба хаагч, сонсогч, ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эгнээнд элсэн орж буй шинэхэн төгсөгчдөдөө цаашдын ажилд нь амжилтыг хүсэн ерөөе.