ДОРНОД АЙМГИЙН ЧОЙБАЛСАН ХОТОД ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 85 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО
Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний цэргийн ёслолын жагсаал Дорнод аймагт өнөөдөр (2024.08.26) зохион байгуулагдлаа.
Ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр командалж,"Сэлэнгэ-2024" хээрийн сургуульд оролцсон хоёр орны цэргийн алба хаагчид зэвсэглэл техниктэйгээ, Дотоодын цэргийн байлдааны туг болон Дорнод аймаг дахь Дотоодын цэргийн тусгай салбар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, ахмад дайчдын төлөөлөл ёслолын жагсаалд оролцлоо.