ЭНХИЙГ САХИУЛАГЧ АЛБА ХААГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Даян дэлхийн энхийн үйлсэд Монгол эх орноо төлөөлөн Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны XIII ээлжийн бие бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн Дотоодын цэргийн алба хаагчдыг Дотоодын цэргийн штабын удирдлага хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр (2024.11.25) боллоо.
Үйл ажиллагааны үеэр Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис болон даргын зөвлөлийн гишүүд алба хаагчидтай уулзалт хийж, алба хаагчдыг шагнаж урамшууллаа.