“Олон улсын болон Монголын ахмадын өдөр”
“Олон улсын болон Монголын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Цэргийн гавьяаны одонт Дотоодын цэргийн 805 дугаар ангиас цэргийн алба хаасны болон өндөр настны тэтгэвэрт гарсан ахмадуудад ахмад настны тухай хуулийн 2 дугаар бүлгийн 12.1 заасны дагуу хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ангийн байрлалд зохион байгуулав.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр цэргийн алба хаасны болон өндөр настны тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудад Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ангийн хүндэт тэмдэгээр нийт 34 ахмад настанг шагнаж алба хаагчдын бэлтгэсэн урлагийн хэсэгчилсэн тоглолт, хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэсэн жагсаалын үзүүлэх тоглолт, тус ангийн 2022 оны үйл ажиллагааны товч тайланг тавьж хүндэтгэлийн зоог барьж гарын бэлэг гардуулах ажиллагааг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулав.