МОНГОЛ БИЧГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төрийн албан бичгийг үндэсний бичгээр хөтлөх болсонтой холбогдуулан мөн ангийн түүхт 80-н жилийн ойг угтан Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх , алба хаагчдын монгол бичгийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Гуравдугаар салбараас "Монгол бичиг"-ийн уралдааныг зохион байгууллаа. Уралдаанд өгөгдсөн эхийг хуулж бичих, бичсэн эхээ хөрвүүлж унших хоёр үе шаттай явагдаж уралдааны нийлбэр дүнгээр "Гутгаар" байранд Хоёрдугаар салбарын хамгаалалтын ажилтан ахлах ахлагч Б.Цэнд, "Дэд" байранд Нэгдүгээр салбарын телехяналтын ажилтан дэд ахлагч Н.Минжинсор, "Тэргүүн" байранд Артал хангалтын дарга, хошууч П.Оюунболд нар тус тус шалгарлаа.
Нийт уралдаанд оролцсон алба хаагчдадаа ажлын өндөр амжилт хүсье.