“Харуулчин” бэлтгэх мэргэжил олгох сургалт зохион байгуулагдаж байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сул орон тоог нөхөн хангах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 01-нээс 29-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулсан элсэлтийн шалгалтад тэнцсэн иргэдийн дунд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн 2020 оны Б/559 дүгээр тушаалын дагуу “Цагдаа”, “Харуулчин” бэлтгэх мэргэжил олгох сургалтыг анги, байгууллагын байрлалд энэ оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр зохион байгуулахтай холбогдуулан Дотоодын цэргийн 805 дугаар ангид 5, Орхон аймаг дахь 816 дугаар тусгай салбар /гэрээт/-т 1, Дархан-Уул аймаг дахь тусгай салбарт 1, Ховд аймаг дахь тусгай салбарт 1 нийт 8 суралцагч хамрагдаж байна.