ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН СУВИЛАГЧ НАР ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ, СУВИЛАХУЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монголын сувилахуйн мэргэжлийн холбооноос “Яаралтай тусламж ба Сувилахуй” сэдэвт “Аврахуйн сувилахуйн ухаан-III” сургалтыг өнөөдөр (2025.04.26) зохион байгуулж, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эрүүл мэндийн төвийн сувилагч нар цэргийн төв эмнэлгийн байрлалд онол, дадлага хэлбэрээр амжилттай хамрагдлаа.