СУРАГЧДАД БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ, ЦЭРЭГ - ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн “Хамтдаа хөгжье” зорилтын хүрээнд Дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад цэрэг - эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Дотоодын цэргийн 816 дугаар ангийн алба хаагчид Орхон аймгийн Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн төгсөх ангийн сурагчдад байгууллагын үйл ажиллагааг сурталчлах нэг өдрийн өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлан таниулах, анги, байгууллагад ажиллах болон хугацаат цэргийн алба хаахын давуу тал, үйл ажиллагаанд ашиглаж байгаа техник, хэрэгслийг танилцуулж, гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхууллаа.
Эх орны ирээдүй болсон эрдэмтэн сурагчдынхаа цаашдын ирээдүйд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.