"СОНГОЛТТОЙ ХООЛНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА"
Дотоодын цэргийн 805 дугаар анги болон 837 дугаар тусгай салбарын хугацаат цэргийн алба хаагч нарт цэргийн гал тогооны үйл ажиллагааг сурталчлах, тогооч нарын ур чадварыг нэмэгдүүлэх, хоолны амт чанарыг сайжруулах, нэр төрлийг олшруулах зорилгоор өнөөдөр "Хишиг өдөр" сонголттой хоолны өдөрлөгийг зохион байгууллаа.