2022 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлан
ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБ
ТАНИЛЦУУЛГА
2022 оны нэгдүгээр улирлын үйл
ажиллагааны тайлан
2022 оны 03 дугаар сарын 29
Улаанбаатар хот
Монгол Улсын Дотоодын цэргийн тухай хууль, Дотоодын цэргийн алба-ажиллагааны дүрэм, Дотоодын цэргийн үйл ажиллагааны журам, Дотоодын цэргийн штабын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч болон Дотоодын цэргийн штабын даргаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгон 2022 оны 1 дүгээр улиралд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар:
Тайлант хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн анги, тусгай салбар, салаа болон бусад байгууллагаас нийт 1313 албан бичгийг хүлээн авч, хугацаатай 121 албан бичигнээс 102 албан бичгийг шийдвэрлэж, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад нийт 506 албан бичгийг төлөвлөн, хүргүүлсэн.
“Дотоодын цэргийн штабын даргын 2022 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө”-г боловсруулан батлуулж, штабын 2022 оны албан бичгээр анги, тусгай салбар, салаанд хүргүүлж, батлагдсан төлөвлөгөөний дагуу Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн хурлыг 5 удаа хуралдуулах бэлтгэл ажлыг ханган төлөвлөгөөг боловсруулж, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр 19, хүний нөөцийн чиглэлээр 101, нийт 120 асуудлыг тус тус хэлэлцүүлж, шийдвэрлүүлэн, материалыг албажуулж ажилласан.
2022 оны нэгдүгээр улирлын байдлаар Дотоодын цэргийн штабын даргаас удирдлага, зохион байгуулалтын (А/...) 23, хүний нөөцийн (Б/...) 49, нийт 72 тушаал батлагдан гарч, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, штаб, анги, тусгай салбар, салаадуудын 7 хоног бүрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх 12, цагийн үеийн болон нэг удаагийн ажил, арга хэмжээний талаарх 24, нийт 36 танилцуулгыг бэлтгэн, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчид тухай бүр танилцуулж, мэдээллээр хангаж ажилласан.
“Дотоодын цэргийн анги, байгууллагаас 2022 онд хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, биелэлт, үр дүнг тооцох, баримт бичгийн жагсаалт”, “Нэгтгэн дүгнэж, холбогдох нэгжид хүргэх албан тушаалтнуудын хуваарь” болон “2022 онд хяналтад авсан баримт бичгийн зүйл, заалт”-ыг тус тус гаргаж, штабын 2022 оны албан бичгээр анги, тусгай салбар, салаанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
“Дотоодын цэргийн анги, байгууллагаас 2022 онд хяналтад авч, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээлэх, хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх баримт бичгийн жагсаалт”-аас 1-р улиралд бодлогын-1, шийдвэрийн хэрэгжилтийг хангахтай холбоотой ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч болон ЦЕГ-ын Тэргүүн дэд, Дэд дарга нарын тушаал, шийдвэр, өгсөн үүрэг, ажлын чиглэл, зөвлөмж, албан даалгаврын 2, нийт 3 баримт бичгийн биелэлтийг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар гаргаж, тогтоосон хугацаанд нь холбогдох нэгжид хүргүүлж, тайлагнасан.
Байгуллагын тамга, тэмдэг түших алба хаагчийг Дотоодын цэргийн штабын даргын А/14 дүгээр тушаалаар томилон Захиргааны удирдлагын хэлтсийн даргад хариуцуулж, гардуулан өгөх арга хэмжээ зохион байгууллаа.
ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар тус штабын алба хаагчдын албан тушаалын нэршилд өөрчлөлт орсонтой холбогдуулан Дотоодын цэргийн штабын даргын 2022 оны н/01 дүгээр тушаалаар байгууллагын “Нууц баримт нягтлан шалгах комисс”-ыг шинэчлэн байгуулан хуралдуулж, Дотоодын цэргийн штабын 2022 оны Төрийн нууцад хамаарах 20, албаны нууцад хамаарах 10 баримт бичгийн жагсаалтыг танилцуулан, штабын даргаар батлуулсан.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн зорилтын шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан, албажуулж штабын 2022 оны 2/221, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болдын өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан штабын 2022 оны албан бичгээр тус тус анги, тусгай салбар, салаадад хүргүүлж, хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн 2022 оны 5г/1844 дүгээр албан бичгээр ирүүлсэн “Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, тэдгээрийн бүрдлийн байрлалд тавих үндсэн шаардлага” MNS 6395:2013 стандартын төсөлд тусгуулах саналыг штабын 2022 оны 2-01/429 дүгээр албан бичгээр хүргүүлсэн.
“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 4.3.2.6 дахь заалтын биелэлтийг Дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд нэгтгэн штабын 2022 оны албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст, 4.3.2.5 дахь заалтын биелэлтийг штабын 2022 оны албан бичгээр ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст тус тус хүргүүлж, нэгтгүүлсэн.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2022 оны албан бичгээр ирүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний хамаарал бүхий заалтын биелэлтийг гаргаж, штабын 2022 оны албан бичгээр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хүргүүлж, нэгтгүүлсэн.
Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хэмжээнд авилгын төсөөллийн шалгуур үзүүлэлт /индекс/-ийг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэх ажлын нэгдсэн төлөвлөгөөний биелэлтийг штабын 2022 оны 2/-02/479 дүгээр албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст хүргүүллээ.
Зэвсэгт Хүчний Жанжин штабт зохион байгуулсан “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага хоорондын тусгай шифр харилцааны журам”-ын хэлэлцүүлэгт тус хэлтсийн захиргаа, төлөвлөлт, нууц хариуцсан чиглэлийн ахлах офицер оролцсон.
Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын сургалтын төсөөс зохион байгуулсан “Баримт бичгийн стандарт, баримт бичгийг зохион бүрдүүлэх арга зүй” сэдэвт 24 цагийн мэргэшүүлэх сургалтад тус штабын бичиг хэрэг, нууцын бичээч, дэд ахлагч М.Сэлэнгэ хамрагдсан.
Анги, байгууллагын үйл ажиллагааны явцад үүсэж, хөтлөгдсөн баримтыг хадгаламжийн нэгж үүсгэх, холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд хөтлөхтэй холбогдуулан Архив, албан хэрэг хөтлөлтийн зөвлөмжийг штабын 2022 оны 2- албан бичгээр Дотоодын цэргийн анги, тусгай салбарт хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж байна.
Дотоодын цэргийн штабт 2022 онд хөтлөгдөх хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг үйлдэж, хянуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын battungalag.ts@police.gov цахим хаягаар файл хэлбэрээр хүргүүлсэн.
Дотоодын цэргийн анги, тусгай салбар, салаадад энэ оны 03 дугаар сард иргэн, алба хаагч нараас ирүүлсэн өргөдөл, гомдлын мэдээг нэгтгэн штабын 2022 оны 2- албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст хүргүүлэв.
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй нийт 21 ХХК-аас ирүүлсэн хүсэлт, материалыг хянаж, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд харгалзан хүргэх хамгаалалтын гэрээ”-г нэг жилийн хугацаатайгаар шинэчлэн байгуулах ажлыг ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн алба, 805 дугаар ангитай хамтран зохион байгуулсан.
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэн хуулийн этгээдийн аюулгүй байдлыг хангах, алба хаагчдын албаны бэлэн байдлыг хангуулах зорилгоор ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн 2021 оны “Үүрэг, ажлын чиглэл хүргүүлэх тухай” 01/1051 дүгээр албан бичгээр ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийг хамаарал бүхий заалтын биелэлтийг гаргаж, штабын 2022 оны албан бичгээр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хүргүүлж, нэгтгүүлсэн.
Дотоодын цэргийн командлагчийн 2021 оны “Объект хамгаалалтад хүлээн авах тухай” тушаалыг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн Толгойтын усан санг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хамгаалалтад хүлээн авсан талаар танилцуулга бэлтгэж, штабын 2021 оны танилцуулгаар ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчид хүргүүлж, танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 356 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Тавантолгойн нүүрсний уурхайг хамгаалах дотоодын цэргийн тусгай салбарыг “Дотоодын цэргийн анги” болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын явцын танилцуулгыг бэлтгэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Мөнгөнсүхийн цахим хаягаар хүргүүлж, танилцуулсан.
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамгаалалтад байх “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн I, II, III объект /сайжруулсан шахмал түлшний 1, 2, 3-р үйлдвэр/-ын 1 дүгээр үйлдвэрт 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04.50 цагийн орчимд гарсан галын нөхцөл байдлын талаар танилцуулга бэлтгэн, штабын 2022 оны танилцуулгаар ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчид хүргүүлж, танилцуулсан.
Говь-Алтай аймгийн Засаг даргаас ирүүлсэн Тайшир сумын нутаг дэвсгэрт байрлах ус цэвэршүүлэх эргийн толгойн байгууламж, дундын өргөлтийн насос станц, Алтай хотын төвд байрлах даралтат усан сан, нөөц эх үүсвэр, Харзатын ундны усны эх үүсвэр (худаг)-ийн барилга байгууламжийг Дотоодын цэргийн хамгаалалтад авахуулах хүсэлтийг судалж, Засгийн газрын тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төсөл, танилцуулга, шаардагдах зардлын тооцоо, судалгааг ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэстэй хамтран гаргаж, ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын 2021 оны албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 153, 2021 оны тогтоолыг хэрэгжүүлж, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” болон “Үндэсний дата төвийн нөөц төв”-ийг хамгаалалтад хүлээн авахтай холбогдуулан Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны “Объект хамгаалалтад хүлээн авах тухай” тушаалыг гаргуулан, ажлын хэсгийг томилуулж, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц”-ыг энэ оны 02 дугаар сарын 18-ний өдрөөс 05 дугаар ангийн, “Үндэсний дата төвийн нөөц төв”-ийг энэ оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс Дархан-Уул аймаг дахь ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах тусгай салбарын хамгаалалтад хүлээн авч, дүнг штабын 2022 оны “22/20”, “22/27” дугаартай танилцуулгаар ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчид хүргүүлж, танилцуулсан.
“Үндэсний дата төвийн нөөц төв”-ийг хамгаалалтад авсантай холбогдуулан объектын хэвийн үйл ажиллагааг хангах, харуул хамгаалалтыг боловсронгуй болгох чиглэлээр “Үүрэг, ажлын чиглэл”-ийг бэлтгэн, штабын 2022 оны 2/399 дүгээр албан бичгээр Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газарт хүргүүлж, хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 356 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тавантолгойн нүүрсний уурхайг хамгаалах үүрэг бүхий дотоодын цэргийн ангид Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны мн-1а/03 дугаар тушаалаар “810” гэсэн захидал харилцааны, “7/...” гэсэн баримт бичгийн индекс дугаарыг олгуулж, Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны “Байлдааны тугийг шинээр бүтээх тухай” А/01 дүгээр тушаалыг гаргуулж, штабын 2022 оны албан бичгээр 810 дугаар ангид хүргүүлж, хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна.
Мөн “Дотоодын цэргийн анги” болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК, Цагдаагийн ерөнхий газар хооронд байгуулсан ЭТТ-2021/500, ЦЕГ-2021/173 дугаартай “Дотоодын цэргийн хамгаалалтын гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, хамтран ажиллах хүсэлтийг бэлтгэн, штабын 2022 оны 2/376 дугаар албан бичгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хүргүүлсэн.
ЦЕГ-ын Хуулийн хэлтсээс албан бичгээр ирүүлсэн “Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн стандартын төсөл”, “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журмын төсөл”-д тусгах саналыг тус тус бэлтгэн, штабын 2022 оны 2/36, 2/47 дугаар албан бичгээр ЦЕГ-ын Хуулийн хэлтэст хүргүүлж, нэгтгүүлсэн.
ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 346 дугаар тогтоолоор баталсан “Гэрч хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2022 онд авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгах саналыг бэлтгэн, штабын 2022 оны 2/44 дугаар албан бичгээр ЦЕГ-ын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэст хүргүүлж, нэгтгүүлсэн.
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт зөвлөгөөний үед орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн дарга нарт Дотоодын цэргийн тусгай салбар, салааны алба-ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, улсын онц чухал объектын харуул хамгаалалтын нөхцөл байдалд тогтмол хяналт тавьж, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэхэд хамтран ажиллах талаар үүрэг, ажлын чиглэл бэлтгэж, штабын 2022 оны 2/58 дугаар албан бичгээр нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэст тус тус хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Дотоодын цэргийн командлагч нарын 2018 оны мн/10, мн/15 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Онцгой нөхцөл үүссэн үед Дотоодын цэрэгт Зэвсэгт хүчнээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах журам, төлөвлөгөө”-г тодотголын хамт штабын 2022 оны мн-2/07 дугаар албан бичгээр ЦЕГ-ийн Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтэст хүргүүлсэн.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны мн/03 дугаар зарлигаар батлагдсан “Онцгой нөхцөл бий болсон үед байгууллагууд харилцан ажиллах журам”, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны тогтоолоор баталсан “Онцгой нөхцөл бий болсон үед Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Тагнуул, Цагдаа, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын харилцан ажиллагааг зохицуулах ерөнхий төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Онцгой нөхцөл үүссэн үед Зэвсэгт хүчнээс Дотоодын цэрэгт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах журам, төлөвлөгөө”-нд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн хэлтэс, ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Онцгой нөхцөл байдлын шуурхай удирдлага, зохицуулалтын хэлтэстэй хамтран тодотгол хийсэн.
Зэвсэгт хүчний Жанжин штабаас төрийн цэргийн болон хууль сахиулах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнийг оролцуулан энэ оны 01 дүгээр сарын 17-ноос 19-ний өдрүүдэд зохион байгуулсан “Монгол Улсын аюулгүй байдлын орчин-Зэвсэгт хүчний байгуулалтын хөгжил” сэдэвт стратегийн цугларалтад оролцсон.
Дотоодын цэргийн командлагчийн 2021 оны тушаалын хавсралтаар баталсан “Дотоодын цэргийн алба-ажиллагааг 2022 онд зохион байгуулах 09 тоот удирдамж”-ийг 05, 805, 810 дугаар анги, 809 дүгээр тусгай салбарт тус тус хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж ирүүлснийг Штабын даргаар батлуулж, штабын 2022 оны албан бичгээр 05 дугаар ангид, мн-2/10 дугаар албан бичгээр 805 дугаар анги, мн-2/12 дугаар албан бичгээр 810 дугаар анги, албан бичгээр 809 дүгээр тусгай салбарт тус тус хүргүүлж, хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна.
Багануур дүэг дэх ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах тусгай салбараас боловсруулж ирүүлсэн “Харилцан ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөө” болон “Албаны бэлэн байдлын төлөвлөгөө”-г тус тус хянаж, холбогдох засварыг хийлгүүлэн, Штабын даргаар батлуулан, штабын 2022 оны мн-2/13 дугаар албан бичгээр Багануур дүүрэг дэх ус хангамжийн эх үүсвэрийг хамгаалах тусгай салбарт хүргүүлэн, хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна.
Мөн Дотоодын цэргийн 05 дугаар ангиас боловсруулж ирүүлсэн тус ангийн албаны бэлэн байдлын төлөвлөгөөг хянаж, холбогдох засварыг хийлгүүлэн, штабын даргаар батлуулан, 05 дугаар ангид хүргүүлэн, хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна.
ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчаас сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан өгөх үүргийн төсөлд тусгах саналыг бэлтгэн, штабын 2022 оны 2/120 дугаар албан бичгээр ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтэст хүргүүлж, нэгтгүүлсэн.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаас энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, ЦЕГ-ын Дэд даргаас энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өгсөн үүргүүдийн хамаарал бүхий заалтуудын биелэлтийг тус тус гаргаж, штабын 2022 оны албан бичгээр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хүргүүлж, нэгтгүүлсэн
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шинээр ашиглаж байгаа earchive.police.gov нэгдсэн санд Дотоодын цэргийн штаб, анги байгууллагаас нэвтрэх алба хаагчдын мэдээллийг нэгтгэн штабын 2022 оны 2/175 дугаар албан бичгээр ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд хүргүүлж, нэгтгүүлсэн.
Дотоодын цэргийн штабын даргын баталсан удирдамжийн дагуу 05, 805 дугаар ангийн хамгаалалтад байх зарим улсын онц чухал объектын нөхцөл байдал, харуулчдын үүрэг гүйцэтгэлт, цэрэгжилч, жагсаалч болон галт зэвсэгт, тусгай хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хадгалалт, хамгаалалт, харуул, харуулын цэгийн байрны галын аюулгүй байдал, хөтлөгдвөл зохих баримт бичгийн хөтлөлтийг шалган зааварчлах ажлыг зохион байгуулж, “Үүрэг, ажлын чиглэл”-ийг бэлтгэн, штабын 2022 оны 2/205 дугаар албан бичгээр анги, тусгай салбар, салаанд хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
Дотоодын цэргийн штабын даргын ажил байдлын тодорхойлолтыг боловсруулан хянуулж, штабын 2022 оны 2/200 дугаар албан бичгээр ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчид хүргүүлж, танилцуулсан.
ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн энэ оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай” тушаалыг хэрэгжүүлж, Дотоодын цэргийн штабын даргын 2022 оны “Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтыг буулгах тухай” А/15 дугаар тушаалыг гаргуулж, штабын 2022 оны 2/342 дугаар албан бичгээр анги, тусгай салбар, салаанд хүргүүлэн, хэрэгжилтийг нь хангуулж ажилласан.
“Нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд дотоодын цэргийн анги, салбаруудыг оролцуулах удирдамж, төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулж, Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны мн-1а/08 дугаар тушаалаар, “Дотоодын цэргийн албаны бэлэн байдлын удирдамж”-ийг шинэчлэн боловсруулж, Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны мн-1а/07 дугаар тушаалаар тус тус батлуулж, мөрдүүлсэн.
Мөн “Дотоодын цэргийн штабын албаны бэлэн байдлын төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулж, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчаар батлуулж, хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна.
Улсын онц чухал объектын захиргаатай 2021 онд байгуулсан хамгаалалтын гэрээний дүн, 2022 оны “Хамгаалалтын гэрээ”-нд тусгагдсан онцлог ажил, арга хэмжээний талаар мэдээлэл бэлтгэн, Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн хуралд танилцуулж, хурлаас гарсан шийдвэрийн дагуу “Үүрэг, ажлын чиглэл” бэлтгэн, штабын 2022 оны албан бичгээр анги, тусгай салбар, салаанд хүргүүлж, хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна.
Оросын Холбооны Улс болон Украйн Улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг чангатгах, алба хаагчдын албаны бэлэн байдлыг хангуулах, сахилга, ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Үүрэг, ажлын чиглэл”-ийг бэлтгэн штабын 2022 оны 2/365 дугаар албан бичгээр анги, тусгай салбар, салаанд хүргүүлэн, хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна.
Дотоодын цэргийн командлагчийн 2018 оны мн/86 дугаар тушаалаар баталсан “Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын дүрэм”-д хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болох улсын онц чухал объектыг хамгаалахад тус салбарын үүрэг, оролцоо, дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй нийцүүлэн төслөө бэлтгэн шинэчилж ирүүлэх талаар ажлын чиглэлийг бэлтгэн, штабын 2022 оны 2/387 дугаар албан бичгээр Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарт хүргүүлэн, хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна.
ЦЕГ-ын даргын 2022 оны А/21 дүгээр тушаалтай нийцүүлэн Дотоодын цэргийн штабын алба хаагчдын холбооны нэр, дуудлагыг шинэчлэн штабын даргын 2022 оны “Хэт богино долгионы радио холбоонд ашиглах радио торны нэрийг шинэчлэн батлах тухай” А/18 дугаар тушаалаар батлуулж, штабын 2022 оны 2/402 дугаар албан бичгээр анги, тусгай салбар, салаанд хүргүүлж, мөрдүүлсэн.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу Дотоодын цэргийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох болон гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед хорио цээрийн дэглэм сахиулах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад дэмжлэг үзүүлж оролцох чиг үүрэг бүхий дотоодын цэргийн ангийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шинээр байгуулах хэрэгцээ, шаардлага, саналыг бэлтгэн ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2022 оны мн-1а/85 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.
Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор-2022” нэгдсэн дадлага, сургуульд Дотоодын цэргээс оролцох бэлтгэл ажлын төлөвлөгөөг гарган батлуулж, штабын 2022 оны албан бичгээр Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарт хүргүүлэн, хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна.
Дээрх нэгдсэн дадлага сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд нэгдсэн төлөвлөлтийг боловсруулах ажлын хэсэгт 3 алба хаагчийг энэ оны 03 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд ажиллуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны зарлигаар баталсан “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм”, Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2021 оны тушаалаар баталсан “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны заавар”-ыг тус тус хуулбарлан штабын 2022 оны мн-2/25 дугаар албан бичгээр 809 дүгээр тусгай салбарт хүргүүлж, мөрдүүлсэн.
ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны “Ажлын хэсэг байгуулах, төлөвлөгөө батлах тухай” А/22 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд дэд ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
Дотоодын цэргийн алба хаагчийн үйл ажиллагаа, түүхэн замналыг алдаршуулах, мөнхжүүлэх дэд ажлын хэсгийн төлөвлөгөөнд тусгагдсан “Дотоодын цэргийн зурагт альбом”-нд орох түүхэн зургийг нэгтгэж, ЦЕГ-ын Төв архивт хуулбарлан хүргүүлсэн.
Дотоодын цэргийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээг бүрэн гүйцэд чанар, үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр зөвлөмж, ажлын чиглэл бэлтгэн штабын 2022 оны 2-01/482 дугаар албан бичгээр 05, 805, 810 дугаар анги, 809 дүгээр тусгай салбарт тус тус хүргүүлэн, хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна.
Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан анги, байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Улаанбаатар Дотоодын цэргийн хүрээний анги, байгууллагын “Нэгдсэн тооллого”-ыг энэ оны 03 дугаар сарын 16-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Цагдаа цогцолбор”-т зохион байгуулж, 680 алба хаагчийг хамруулсан.
Монгол Улсад Орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд та бүхэнтэй хамтран өрхийн нэг гишүүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй байгаа алба хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох хүсэлтийг Нийслэлийн дүүргүүдийн Засаг дарга нарт хүргүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд урлаг, соёл, спортын ажил, арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийн төлөвлөгөөг төслөөр боловсруулж, ЦЕГ-ын Хүч спорт хороо, Сүлд чуулгын удирдлагуудад тус тус танилцуулан цаашид авч, хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцож, ойн бэлтгэл ажлыг хангах дэд ажлын хэсгүүдийн ажил танилцуулах хуваарийг боловсруулж, Дотоодын цэргийн штабын даргаар батлуулсан.
Монгол Улсад Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн анги, байгууллагын хугацаат цэргийн алба хаагчдын дунд “Шатар”-ын тэмцээнийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж, тэмцээнд 12 анги, байгууллагын 64 алба хаагчийг хамруулсан.
Монгол улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын Үндэсний Бөхийн холбоотой хамтран Дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд “Нийтийн Монгол бөх”-ийн барилдааныг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан.
Говь-Алтай, Ховд, Дархан-Уул,Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу “Дотоодын цэргийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дахь заалтыг хэрэгжүүлж, тус аймгууд дахь дотоодын цэргийн тусгай салбараас алба хаагчдыг томилгоожуулан, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэх үүргийг гүйцэтгүүлж, дүнг танилцуулах чиглэл”-ийг бэлтгэж, штабын 2022 оны албан бичгээр Говь-Алтай, Ховд аймаг дахь цагдаагийн газарт тус тус хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, хамтран ажилласан.
Дотоодын цэргийн штабын даргын энэ оны 03 дугаар сарын 04-ний өдөр баталсан удирдамжийн хүрээнд штаб, 805, 810 дугаар анги, 809 дүгээр тусгай салбарын жижүүрлэлтийн бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлтийг шалгаж, штабын алба хаагчдыг албаны бэлэн байдлын цугларалт дохиогоор ажиллуулж, үүрэг ажлын чиглэл бэлтгэн штабын 2022 оны 2/505 дугаар албан бичгээр анги, тусгай салбар, салаанд хүргүүлэн, хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна.
Мөн дээрх үйл ажиллагаатай холбогдуулан 805, 810 дугаар анги, 809 дүгээр тусгай салбарын жижүүрлэлтийн бүрэлдэхүүний сонор сэрэмжийг дээшлүүлэх, бусад зохион байгуулалтын арга хэмжээ авахуулахаар үүрэг, ажлын чиглэл бэлтгэн, штабын 2022 оны албан бичгээр 805 дугаар ангид, албан бичгээр 810 дугаар ангид, албан бичгээр 809 дүгээр тусгай салбарт тус тус хүргүүлэн, хэрэгжилтийг нь хангуулан ажиллаж байна.
Дотоодын цэргийн штабын даргын энэ оны 03 дугаар сарын 15-ны өдөр баталсан “Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийн хамгаалалтад байгаа улсын онц чухал объектын хамгаалалтын нөхцөл байдлыг шалган зааварчлах ажлын удирдамж”-ийн дагуу штабын шуурхай удирдлагын жижүүрээр шалган зааварчлах ажлыг энэ оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.
Терроризмтой тэмцэх зөвлөлийн энэ оны 26/58 дугаар албан бичгийн дагуу “Дотоодын цэргийн хамгаалалтад байх улсын онц чухал объектын хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр танилцуулах мэдээллийг бэлтгэж, штабын 2022 оны 2/513 дугаар албан бичгээр ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчид хүргүүлэн танилцуулж, энэ оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан тус зөвлөлийн хуралд мэдээлэл хийж ажилласан.
Дотоодын цэргийн алба хаагчдад өгөх Англи хэлний анхан шатны энгэрийн номны хэвлэлийн эхийг бэлтгэн, 100 ширхэгийг хэвлүүлэхээр штабын 2022 оны 2/85 дугаар албан бичгээр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд хүргүүлж, штабын 10 алба хаагчийн албаны өрөөнд 7019ХХХХ дугаарыг утасны холболтыг “Монголын цахилгаан холбоо” ХК-тай хамтран хийж, гүйцэтгэсэн.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй “Хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн бүртгэлийн системийн техникийн нөхцөл, шаардлага”-ын төсөлд тусгах саналыг бэлтгэн, штабын 2022 оны 2/150 дугаар албан бичгээр ЦЕГ-ын Хуулийн хэлтэст хүргүүлж, нэгтгүүлсэн.
ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2022 оны 8/288 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу штабын албан хэрэгцээнд ашиглаж байгаа сүлжээний замчлагч төхөөрөмж /router/, салаалагч /switch/-ийн судалгааг гаргаж, штабын 2022 оны 2/287 дугаар албан бичгээр ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд хүргүүлж, нэгтгүүлсэн.
Дотоодын цэргийн анги, байгууллагын дарга, захирагч нарт нэгдсэн гадаад цахим шуудангийн хаяг /@gov.mn/ нээхэд хамтран ажиллах хүсэлтийг бэлтгэн, штабын 2022 оны 2/272 дугаар албан бичгээр Үндэсний дата төвд хүргүүлж, хамтран ажиллаж байна.
Дотоодын цэргийн алба хаагчдад шинээр нээх гадаад цахим шуудан ...@internaltroops.gov.mn -ийн, мөн цахим хуудасны эрхийг нээлгэх гэрээг Үндэсний дата төвтэй байгуулахаар бэлтгэж, гэрээний төсөл, алба хаагчдын гадаад цахим шуудангийн хаягийн жагсаалтыг Штабын даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар бэлтгэж байна.
Хоёр:Хүний нөөцийн бодлогын талаар:
Дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбар, салааны алба хаагч, иргэдээс ажилд орохыг хүссэн 30, шилжин ажиллахыг хүссэн 9, архивын лавлагаа хүссэн 5, захиргааны чөлөө хүссэн 2, цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгох 1, бусад 5, нийт 52өргөдлийг хүлээн авч, 33 өргөдлийг шийдвэрлэж, 19 өргөдөл хяналтад байна.
Дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбар, салаа нь 2022 оны нэгдүгээр улиралд батлагдсан орон тооноос 174 орон тоо дутуу ажиллаж байгаа ба орон тоо нөхөн хангалт 88.7 хувьтай байна.
Дотоодын цэргийн анги, байгууллагын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад өрсөлдөх хүсэлт гаргасан 96 иргэнийг анги, байгууллагаас судлан материал бүрдүүлж, жагсаалтыг штабын 2022 оны албан бичгээр ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж, болзол шаардлага хангасан 83 иргэнд бүртгэлийн код олгуулан, шалгалтад хамруулснаас 59 иргэн тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн даргын 2022 оны 01 дүгээр тогтоолоор дотоодын цэргийн нөөцөд бүртгэгдсэнээс, 38 иргэн ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн “Харуулчин” мэргэжил олгох сургалтад хамрагдаж, 20 иргэнийг Дотоодын цэргийн анги, байгууллагын харуулчны ажлын байр /албан тушаал/-ны сул орон тоонд томилуулахаар санал, холбогдох материалыг ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж, томилуулсан.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан төрийн албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт болон албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлага, шалгуур хангасан алба хаагчдыг Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам", Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад заасан чадахуйн зарчмыг удирдлага болгон, Төрийн албаны тухай хуулийн 26, 27, 52, Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам"-г баримталж Дотоодын цэргийн анги, байгууллагаас албан тушаал дэвшүүлэх нөөцөд 109 алба хаагч бүртгэгдсэнээс 49 алба хаагчийг офицерын, 47 алба хаагчийг ахлах офицерын, 7 алба хаагчийг чиглэлийн ахлах офицерын, 2 алба хаагчийг тасаг, хэсгийн даргын, 2 алба хаагчийг ангийн захирагчийн орлогч буюу хэлтсийн даргын нөөцөд тус тус бүртгүүлсэн байна.
2022 оны 1 дүгээр улиралд 84 иргэн шинээр томилогдож, 16 алба хаагч цагдаагийн байгууллага болон бусад байгууллагаас шилжин ирж, 7 алба хаагч бусад байгууллага руу шилжиж, 11 алба хаагч өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөж, 9 алба хаагч албан тушаал өөрчилж, 21 алба хаагч дэвшин томилогдож, 23 алба хаагч офицерын бүрэлдэхүүнд орж, 1 алба хаагчийн хүүхэд асрах чөлөөг цуцалж, нийт 121 мэдэгдлийг холбогдох газарт хүргүүлж ажилласан байна.
2022 оны 1 дүгээр улирлын байдлаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоол “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 936/ “Алба хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэх хөтлөх”-ыг тус тус баримтлан хөтөлж, хүний нөөцийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Цагдаагийн газар хэлтэс рүү шилжсэн болон офицерын бүрэлдэхүүнд орсон 8 алба хаагчийн хувийн хэргийг албан бичгээр холбогдох газарт шилжүүлж, шинээр томилогдсон 84 алба хаагчдад хувийн хэрэг нээж, томилолтын карт, офицер улирагсдыг бүртгэх дэвтэр хөтөлж, 950 алба хаагчийн хувийн хэрэгт 10210 хуудас материалаар баяжилт хийж, бүртгэл хөтөлж ажиллаа.
Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Харуул хамгаалалтын салбарыг Монголын залуучуудын холбооны 2022 оны 21/20/2215 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр, Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 1 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух” бичиг, 1 алба хаагчийг “Дотоодын цэргийн алдар” тэмдэг, Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жил, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан, дотоодын цэргийн байгууллагад олон жил тогтвор суурьшилтай, идэвх зүтгэл үр бүтээл гарган ажилласан 2 тэтгэвэрт гарсан алба хаагчийг “Ахмад дайчин” тэмдэг, 3 алба хаагчийг Төрийн дээд шагнал одон медалиар, Батлан хамгаалах яамны Эх орны төлөө-2 тэмдгээр 1 алба хаагч, Эх орны төлөө-3 тэмдгээр 24 алба хаагч, 10 алба хаагчийг “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр, 26 алба хаагчийг Дотоодын цэргийн “Албаны төлөө” тэмдгээр, 19 алба хаагчийг Дотоодын цэргийн штабын даргын “Баярын бичиг”-ээр, 1 алба хаагчийн цалинг 1 сар 30 хувиар, 72 алба хаагчийн цалинг 1 сар 20 хувиар, 4 алба хаагчийн цалинг 1 сар 15 хувиар, 4 алба хаагчийн цалинг 1 сар 10 хувиар нэмэгдүүлж, тус тус шагнаж урамшуулж, мэдээллийг цахим санд бүртгэсэн.
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн болон Дотоодын цэргийн штабын даргын тушаалаар 1 алба хаагчид “хурандаа”, 9 алба хаагчид “Дэд хурандаа”, 13 алба хаагчид “Хошууч”, 5 алба хаагчид “Ахмад”, 1 алба хаагчид “Ахмад” цол сэргээсэн, 2 алба хаагчид “Ахлах дэслэгч”, 1 алба хаагчид “Дэслэгч”, 13 алба хаагчид “Ахлах ахлагч”, 3 алба хаагчид урьд эдэлж байсан “Ахлах ахлагч” цол сэргээсэн, 1 алба хаагчид “Ахлагч”, 3 алба хаагчид урьд эдэлж байсан “Ахлагч” цол сэргээсэн, 85 алба хаагч, иргэдэд “Дэд ахлагч”, нийт 139 алба хаагчдад алба хаагчид цол олгуулсан байна.
Дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааны “Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /код 412/ журам”-ын 412.4, 11.а, 11б, 12.а дахь заалтуудыг үндэслэн 9 алба хаагчийн цалинг тогтоож, 44 алба хаагчийн цалингийн шатлал, төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шинэчлэн тогтоож, олгуулсан байна.
Дотоодын цэргийн анги, байгууллагын офицер бүрэлдэхүүний 2021 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулахад алба хаагчдыг бүрэн хамруулж, баталгаажуулан, жагсаалтыг штабын 2022 оны 2/178, баталгааны маягт, мэдээ, тайлан, хадгаламжийн нэгтгэлийг штабын 2022 оны 2/322 дугаар албан бичгээр тус тус Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэст хүргүүллээ.
Дотоодын цгийн штаб, тусгай салбар, салаанд шинээр томилогдсон алба хаагчдад албаны үнэмлэх олгуулахаар жагсаалтыг штабын 2022 оны 2-02/497, Дотоодын цэргийн анги, байгууллагад дэвшүүлэн болон шилжүүлэн томилуулах алба хаагчдын судалгааны материалыг штабын 2022 оны 2-02/498 дугаар албан бичгээр тус тус Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн.
Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын довтлогчийн 1 орон тоог дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлага