“АХА” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
”Их жанжин Д.Сүхбаатарын мөрөөр” арга хэмжээний хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сахилга ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Дотоодын цэргийн 805 дугаар ангийн үүсэл, хөгжил” сэдэвт танин мэдэхүйн асуулт хариултын А-Х-А тэмцээнийг зохион байгууллаа.











Тус тэмцээнд ангийн хугацаат цэргийн алба хаагчид оролцон авьяас, мэдлэгээ сорин өрсөлдсөнөөс “Дэд байр”-нд дэслэгч, Б.Баяржавхлан салааны захирагчтай, 4-р салааны байлдагч И.Бямбажав, “Тэргүүн байр”-нд дэслэгч, Ө.Шинэбаяр салааны захирагчтай, 1-р салааны байлдагч С.Энх-Од нар тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.




