АВЛИГЫГ МЭДЭЭЛЭХ 110 ТУСГАЙ ДУГААР 1-110 БОЛЖ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
Авлигатай тэмцэх газрын одоо ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаарыг 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл давхар ажиллуулах бөгөөд дээрх хугацаанаас хойш 110 дугаар хаагдаж, 1-110 дугаар ердийн горимоор урьдын адил ажиллах юм. Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан чиг үүргийн хүрээнд 1-110 дугаарыг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх, сурталчлах ажлыг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байна.
Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдсөн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд түгээх ажлын хүрээнд төрийн байгууллагуудын ашиглаж байгаа цахим систем дэх 110 тусгай дугаар гэснийг 1-110 болгож өөрчлөх, бүх шатны төрийн байгууллагын албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээнд байршуулсан 110 тусгай дугаарыг 1-110 болгох, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшилд холбогдох мэдээллийг хүргэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах, өмнө бэлтгэн түгээсэн сурталчилгааны материалыг боломжит хэлбэрээр өөрчлөх зэрэг ажлыг хийж байна.
1-110 дугаар нь техник технологийн шинэчлэлийг ашигласан, олон улсын жишигт нийцсэн, авлигын талаарх мэдээллийг аюулгүй, шуурхай, нууцлал хангаж өгөх, хүлээн авах боломжийг бүрэн бүрдүүлснээрээ давуутай болно.