СЭТГЭЛ ЗҮЙН ХӨДӨЛГӨӨНТ БҮЛЭГ АЖИЛЛАЛАА
ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлгийнхэн өнөөдөр алба хаагчид болон хугацаат цэргийн алба хаагчдад онол, дадлага хосолсон хэлбэрээр бүлгийн болон ганцаарчилсан сургалтуудыг зохион байгуулж судалгаа авч ажиллалаа.










Сургалтын явцад бие бүрэлдэхүүнд сэтгэл зүйн чиглэлээр сургалтуудыг зохион байгуулж өөрийн болон нөхдийнхөө сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах аргуудад суралцах, ганцаарчилсан болон гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэргээр мэргэжлийн дэмжлэг үзүүлсэн юм.





Сургалтыг хамт олны оролцоонд тулгуурлан хөгжилтэй, сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж сэтгэл зүйн хангалтын хөдөлгөөнт бүлгийн нэгдсэн дүгнэлтийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар чиглэл өгч үйл ажиллагааг хааж Дотоодын цэргийн штабын дэд бөгөөд ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.




