СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хүний эрхийн үндэсний комисс, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаатай хамтран офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын хүний эрхийг хангах, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрийн хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцах явдлаас урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор үе шаттай сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.





Энэхүү төлөвлөгөөний хүрээнд өнөөдөр хугацаат цэргийн алба хаагчдад "Хүний эрх зөрчигдөх, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцаанаас урьдчилан сэргийлэх нь" сэдвээр Хүний эрхийн Үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, доктор, дэд профессор Я.Цэлмэн, "Хүний эрх" сэдвээр Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны сургалт хариуцсан референт А.Манлайбаатар нар сургалт, мэдээллийн ажиллагаа зохион байгууллаа.



