СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ, СПОРТЫН "ДӨЛ-2026" ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Сүхбаатар дүүргийн засаг даргын нэрэмжит “Дөл-2026” цэрэг-спортын цогцолбор тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.














Тус тэмцээнд 11 сургуулийн баг оролцож цэрэгжилтийн спортын есөн төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрт В.Хоролгарав захиралтай ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн “Алтан-Од” тасаг шалгарч аваргын цом, алтан медалийн эзэд боллоо.
Дэд байрт Э.Түвшинсайхан захиралтай 6 дугаар сургуулийн "Цэгц" тасаг, гутгаар байрт Б.Наранчимэг захиралтай 4 дүгээр сургуулийн "Хар ирвэс" тасаг тус тус шалгарлаа.