“ЦЭРГИЙН НӨХӨРЛӨЛ” ХАЛАГДАХ ЦЭРГИЙН ҮДЭШЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус анги бэлтгэлээр халагдах дайчдадаа зориулсан “Цэргийн нөхөрлөл” хал цэргийн үдэшлэг арга хэмжээг өнөөдөр ангийн соёлын төвд зохион байгууллаа.










Уг арга хэмжээний үеэр бусдыгаа манлайлан, цэргийн албаа үлгэр жишээчээр хаасан түрүүч, байлдагчдад ангийн захирагчийн "Баярын бичиг", "Талархал", ангийн байлдааны дэлгээ тугийн дэргэд авхуулсан зургийг батламжийн хамт гардууллаа.
Мөн арга хэмжээний үеэр хугацаат цэргийн алба хаагчдын чөлөөт бүжиг, шүлэг, дуут мэндчилгээ зэрэг урлагийн тоглолт зохион байгуулж халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн офицер, ахлагч, эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хугацаат цэргийн алба хаагчдадаа гарын бэлэг гардуулж нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэв.