УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цэрэг, эх оронч үзэл, төрийн албаны үнэт зүйл, сахилга, ёс зүйтэй манлайллыг бэхжүүлэх, байгууллагын ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог улам бататгах зорилгоор өнөөдөр тус ангийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа С.Эрдэнэбилэгийг урьж алба хаагчидтай уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.






Уулзалтын үеэр бэлтгэл дэд хурандаа С.Эрдэнэбилэг нь өөрийн олон жилийн алба хаасан туршлага, цэргийн албанд мөрдөж ирсэн зарчим, сахилга хариуцлага, эх оронч үзэл, хамт олонч хандлагын талаар сонирхолтой дурсамж, бодит жишээнд тулгуурлан алба хаагчдад хуваалцав. Тэрээр цэргийн албан хаагч хүн зөвхөн мэргэжлийн ур чадвараар бус, ёс зүй, харилцаа хандлага, эх орондоо үнэнч байх үзлээр манлайлагч болдог талаар онцлон ярьсан юм.
Мөн залуу алба хаагчдад хандан ахмад үеийн хуримтлуулсан мэдлэг, туршлагыг өвлөн авч, албандаа чин үнэнчээр зүтгэх, хамт олныхоо эв нэгдлийг эрхэмлэхийн чухлыг зөвлөн, өөрийн туулсан замнал, амжилт, сорилтын талаар нээлттэй ярилцлаа.
Энэхүү арга хэмжээ нь үе хоорондын харилцан ойлголцол, хүндэтгэлийг нэмэгдүүлэх, байгууллагын дотоод уур амьсгалыг эерэгжүүлэх, алба хаагчдын цэрэг-эх оронч хүмүүжил, ёс зүйтэй манлайллыг төлөвшүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ боллоо.