ЦЭРГИЙН АНХАН ШАТНЫ БЭЛТГЭЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨВИЙН ДАЙЧДЫН ДУНД "3х3 САГСАНБӨМБӨГ, "ГАРБӨМБӨГ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АНГИЙН "ДАЙЧИН АЛДРЫН ТАНХИМ"-ЫГ ҮЗҮҮЛЛЭЭ
Тус ангид 2026 оны I ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан ирж, цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтад хамрагдаж байгаа дайчдын дунд эерэг дулаан уур амьсгал бүрдүүлэх, сэтгэл санааг дээшлүүлэх, хоорондын харилцааг бэхжүүлэх, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх зорилгоор “3vs3 сагсан бөмбөг”, “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж ажиллалаа.












Сагсан бөмбөгийн тэмцээний “Тэргүүн байранд” 3-р салаа, “Дэд байранд” 2-р салаа, гар бөмбөгийн тэмцээний “Тэргүүн байранд” 1-р салаа, “Дэд байранд” 3-р салаа тус тус шалгарч өргөмжлөлөөр шагнууллаа. Мөн соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Ангийн дайчин алдрын танхим”-ыг үзүүлэх ажлыг зохион байгууллаа.
Шинэ дайчдынхаа эх орноо батлан хамгаалах их үйлсэд нь өндөр амжилт хүсье