ЖОЛООЧ АЛБА ХААГЧДЫН ДУНД "УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН" ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус ангийн автотехникийн хэсгийн жолооч алба хаагчдын дунд замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, жолоочийн ур чадвар, албаны бэлэн байдлыг хангуулах зорилгоор батлагдсан удирдамжийн дагуу 9 төрлийн дасгалаар газар орныг төхөөрөмжилж 4 төрлийн 5 нэгж техникээр “Ур чадвар”-ын тэмцээнийг зохион байгууллаа.











Тус тэмцээнийг:
Замын хөдөлгөөний дүрмийн шалгалт
Автомашины дугуй тайлах, нөөц дугуйг угсрах
Автомашинд үүссэн гэмтлийг олох
УАЗ-22069 автомашинаар зогс шугамд зогсох
УАЗ-22069 автомашинаар 90 градуст байрлуулах
УАЗ-22069 автомашинаар 45 градуст байрлуулах
УАЗ-22069 автомашинаар тунельд ухрах
Мотоциклтой туг сүлжих
ЗИЛ-131 автомашинаар 3-ын холбоо хийх дарааллаар зохион байгуулж тэмцээнд нийт 18 жолооч алба хаагч авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр тэргүүн байранд жолооч, ахлах ахлагч Г.Ганбат, дэд байранд жолооч, ахлах ахлагч Д.Буян-Өлзий, гутгаар байранд жолооч, ахлах ахлагч Я.Цолбаяр нар тус тус шалгарлаа.