Хошууч генерал Ж.Болд
Овог, нэр: Жамсранжавын Болд
Төрсөн газар, он: Хэнтий аймаг, Өндөрхаан хот, 1976 он.
Яс үндэс: Халх.
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот.
Нийгмийн гарал: Албан хаагч.
Боловсрол: Дээд
Мэргэжил: Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй.
Цол, зэрэг: Хошууч генерал, Хууль зүйн ухааны доктор (Ph.D).
Боловсрол:
1983-1993 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль;
1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч;
2007-2008 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр
суралцаж төгссөн;
2009 онд Билиг дээд сургуульд хууль зүйн магистрын зэрэг,
2023 онд Дотоод хэргийн их сургуульд хууль зүйн доктор (Ph.D)-ын зэрэг тус тус хамгаалсан.
Гавьяа шагнал:
Цагдаагийн албаны төлөө I. II. III зэргийн медаль, “Цагдаагийн гавьяа” тэмдэг, “Спортын алдар” тэмдэг, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг, “Цэргийн хүндэт медаль”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, “Цэргийн гавьяаны одон”, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”.
Ажлын туршлага:
1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч,
2001-2006 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч,
2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч,
2010-2011 онд Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч,
2011-2014 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга,
2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн тасгийн дарга,
2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга,
2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга,
2017 онд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга,
2017-2019 онд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын дарга,
2019-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга,
2020-2023 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч,
2025 оны 10 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчаар тус тус томилогдон ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 09 дүгээр зарлигаар цэргийн дээд “Хошууч генерал” цол хүртээсэн.
100 жил
