Хурандаа М.Лувсандорж
Овог нэр: Магнайдоржийн Лувсандорж
Төрсөн газар, он: 1974 оны 05 дугаар сарын 22 өдөр Улаанбаатар хот
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот
Нийгмийн гарал: Сэхээтэн
Боловсрол: Магистр
Мэргэжил: Команд тактикийн офицер, авто техникийн инженер, Эрх зүйч
Цол, зэрэг: Хурандаа
Боловсрол:
1982-1992 онд Нийслэлийн 50 дугаар дунд сургууль
1992-1996 онд Цэргийн их сургуулийг Команд тактикийн офицер, авто техникийн инженер
1996-1997 онд Цэргийн их сургуулийг Техникийн шинжлэх ухааны магистр
1998-2002 онд Монгол Улсын их сургуулийг Эрх зүй магистр
2016-2017 онд Батлан хамгаалах Их сургуулийн Удирдлагын академи
2017 оноос Хууль сахиулах Их сургуулийн Докторант
Мэргэшлийн бэлтгэл, сургалт:
1996 онд ХБНГУ-н Батлан хамгаалах яамны дотоод удирдлагын төв “Ардчилсан нийгэмд Зэвсэгт хүчний эзлэх байр суурь”
1999 онд Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод “Нийгмийн ухаан”
2003 онд Япон Улс, Токио хотод “Цагдаагийн байгууллагын удирдлага”
2007 онд АБНЕУ, Кайр хотын Цагдаагийн академи “Олон улсын алан хядах үйл ажиллагаатай тэмцэх нь”
Тагнуулын ерөнхий газар “Нийтийг хамарсан үймээн самууны үеийн хууль сахиулах байгууллагын ажиллагааны удирдлагын менежмент”
Цагдаагийн ерөнхий газар “Зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөн байцаах”
010 онд БНХАУ-н Ханзөө хот, Зеж-иангын цагдаагийн коллеж “Тусгай арга хэмжээний аюулгүй байдлын менежмент”
2013 онд Бүгд найрамдах Польш улсад “Нийтийн эмх замбараагүй байдлын үеийн удирдлага”
2016 онд БНСУ-д Төрийн тусгай хамгаалалт” тус тус суралцсан.
Гавьяа шагнал:
2001 онд “Цагдаагийн алдар хүндэт тэмдэг”
2003 онд “Цагдаагийн гавьяа” тэмдэг
2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2007 онд Байгаль орчны тэргүүний ажилтан тэмдэг
2009 онд Хүч спорт хорооны “Спортын алдар” тэмдэг
2011 онд Цагдаагийн ерөнхий газрын “Албаны төлөө-3” зэргийн медаль
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2011 онд Хууль зүйн албаны “Тэргүүний ажилтан” тэмдэг
2011 онд Төрийн одон медаль “Цэргийн хүндэт медаль”
2013 онд Төрийн дээд одон медаль “Цэргийн гавьяаны одон”
2016 онд Төрийн дээд одон медаль “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”
2017 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Хүндэт тэмдэг”
2019 онд Батлан хамгаалах яамны “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагдсан.
Ажлын туршлага:
1997-2000 онд Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн газрын мэргэжлийн комиссын гишүүн, байцаагч
2000-2007 онд Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн газрын техникийн хяналтын хэлтсийн дарга
2007-2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
2012-2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын дипломат байгууллага банкны хамгаалалтын хэлтсийн дарга
2012-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах газрын дэд бөгөөд бодлого зохицуулалтын хэлтсийн дарга
2014-2015 онд Цагдаагийн ерөнхий газрын Хамгаалалтын газрын дарга
2015-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Хамгаалалтын хоёрдугаар газрын дарга
2016-2017 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга
2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс Дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж байна.