Хурандаа Ж.Мөнхсолонго
Овог, нэр: Жамсранжавын Мөнхсолонго
Төрсөн газар, он: Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Хэнтий аймаг Өмнөдэлгэр сум
Нийгмийн гарал: Сэхээтэн
Боловсрол: Дээд, Төрийн болон захиргааны байгууллагын удирдлага магистр, Цэргийн шинжлэх ухааны докторант
Мэргэжил: Эрх зүйч, Хилийн албаны ажилтан, Төрийн болон захиргааны байгууллагын удирдлага
Цол, зэрэг: Хурандаа
Боловсрол:
1987-1997 онд Хэнтий аймаг Ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль,
1997-2003 онд Хилийн цэргийн дээд сургууль,
2010-2013 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академид “Төрийн болон захиргааны байгууллагын удирдлага” мэргэжлээр /магисрт/,
2021-2023 онд Үндэсний батлан хамгаалахын их сургууль /докторант/.
2007 онд АНУ-ын Юта муж цагдаагийн академи “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох алба хаагч бэлтгэх” мэргэшил дээшлүүлэх сургалт,
2008 онд БНТурк цагдаагийн газар “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох алба хаагч бэлтгэх” мэргэшил дээшлүүлэх сургалт,
2009 онд БНХАУ-ын цагдаагийн академи “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох алба хаагч бэлтгэх” мэргэшил дээшлүүлэх сургалтуудад тус тус хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн.
Гавьяа, шагнал:
“Дотоодын цэргийн алдар”, “Цагдаагийн гавъяа тэмдэг”, “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль”, Цагдаагийн ерөнхий газрын, "Спортын алдар" тэмдэг”, “Дотоодын цэргийн албаны төлөө”,БХЯ-ны "Дайчин алдар-III", "ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ-I" Цагдаагийн албаны төлөө II, III, дугаар зэргийн медаль, хүндэт тэмдэг, “Алтангадас одон”, “Зэвсэгт хүчний 100” жилийн ойн медаль, ХЦ-ийн 60,70,80 жилийн ойн медалиуд, Биеийн тамир спортын хорооны “СПОРТЫН АЛДАР” хүндэт тэмдэг, Терроризмтэй тэмцэх холбооны "Хүндэт тэмдэг", Хүч спорт хорооны “Албаны спортын I зэрэг”, Хүч спорт хорооны "Хүндэт тэмдэг", Нийслэлийн ИТХ-ын “ХҮНДЭТ ТЭМДЭГ”, Монголын үндэсний Олимпийн хорооны “АЛТАН МЕДАЛЬ”, ДЦ-ийн хүндэт тэмдэг, Дотоодын цэргийн 100 жилийн ойн хүндэт медаль, Монголын үндэсний олимпийн хорооны 60 жилийн ойн медаль, Батлан хамгаалах яамны “Хүндэт жуух” бичигээр тус тус шагнагдсан.
Ажлын туршлага:
1998-1999 онд Хилийн 0151-р анги, хилийн цэргийн тусгай
томилгоот нэгж, тусгай бүлгийн дарга,
2003-2006 онд ХХЕГ-ын 0275-р анги, заставын сургалт эрхэлсэн орлогч,
2006-2007 онд ДЦ-ийн 805-р анги, тусгай бэлтгэлтэй бүлэгт бүлгийн дарга,
2007-2008 онд ДЦ-ийн 809-р салбар, хэсгийн дарга,
2008-2010 онд ДЦ-ийн 809-р салбар, сургалт тактикийн офицер,
2013-2014 онд ДЦ-ийн 805-р анги, хүний нөөц, соёл хүмүүжил эрхэлсэн орлогч,
2014 онд ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах,Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газар, Шуурхай зориулалтын хэлтсийн дарга,
2014-2015 онд Цагдаагийн ерөнхий газар. Тусгай ажиллагааны газар, бүлгийн дарга,
2015 онд ЦЕГ, НХЖХА-ны Хамгаалалтын 2-р газар, Харуул хамгаалалтын хэлтэс, хэлтсийн дарга,
2015-2016 онд ЦЕГ, НХЖХА-ны Хамгаалалтын 2-р газрын дэд бөгөөд харуул, хамгаалалтын хэлтсийн дарга,
2016-2017 онд Цагдаагийн ерөнхий газар. Нийтийн хэв журам хамгаалах албаны Мэргэжил, арга зүйн хэлтэс, хэлтсийн дарга,
2017 онд ЦЕГ, НХЖХА-ны Хамгаалалтын 2-р газрын дэд бөгөөд харуул, хамгаалалтын хэлтсийн дарга,
2017-2020 онд Дотоодын цэргийн 05-р анги, ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга,
2020 онд Дотоодын цэргийн 805-р анги, ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга,
2020-2024 Дотоодын цэргийн 05-р ангийн захирагч,
2024 онд Дотоодын цэргийн штаб. Захиргааны удирдлагын газар, Бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Бодлого төлөвлөлт хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн,
2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Дотоодын цэргийн штабын Санхүү, ар талын газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байна.