Дэд хурандаа Б.Бум-Эрдэнэ
Овог, нэр: Бумцэндийн Бум-Эрдэнэ
Төрсөн газар, он: Улаанбаатар хот
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот
Нийгмийн гарал: Сэхээтэн
Боловсрол: Дээд, Хууль зүйн ухааны магистр
Мэргэжил: Дотоодын цэргийн ажил-Эрх зүйч
Цол, зэрэг: Дэд хурандаа
Боловсрол:
2007-20011 онд Цагдаагийн академид Дотоодын цэргийн ажил-Эрх зүйч
2014-2016 онд Их засаг олон улсын их сургуульд Хууль зүйн ухааны магистр;
Гавьяа, шагнал:
“Цэргийн хүндэт медаль”, “Дайчин алдар III”, “Эх орны төлөө III”, “Дотоодын цэргийн алдар”, “Дотоодын цэргийн албаны төлөө”, “Дотоодын цэргийн 100 жилийн ойн хүндэт медаль”, “Цагдаагийн албаны төлөө III дугаар зэргийн медаль”.
Ажлын туршлага:
2011-2013 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид харуулын дарга, салааны захирагч,
2013-2014 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хоёрдугаар салбарын сургалт, соёл хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогч,
2014-2016 онд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын гуравдугаар газарт хамгаалалтын офицер, дэг журам сахиулагч,
2016-2017 онд Мөн албаны Хамгаалалтын гуравдугаар газарт төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн,
2017-2018 онд Дотоодын цэргийн штабын Харуул хамгаалалтын хэлтэст техникийн хамгаалалтын офицер,
2018-2022 онд Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтэст хангалт үйлчилгээ, зэвсэг хариуцсан ахлах офицер
2022-2023 онд Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтэст дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан чиглэлийн ахлах офицер,
2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт-аюулгүй байдлын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна.