Дэд хурандаа Ц.Соронзонтунгалаг
Овог, нэр: Цоодол Соронзонтунгалаг
Төрсөн газар, Дорнод аймаг Чойбалсан
Яс үндэс: Халх
Үндсэн захиргаа: Улаанбаатар хот
Нийгмийн гарал: Сэхээтэн
Боловсрол: Дээд, Хууль зүйн ухааны магистр
Мэргэжил: Эрх зүйч
Цол, зэрэг: Дэд хурандаа
Боловсрол:
-2000-2004 онд Монголын үндэсний дээд сургуулийг эрх зүйч,
-2016-2017 онд Монголын үндэсний их сургуулийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэй тус тус төгссөн.
Гавъяа, шагнал:
Дотоодын цэргийн “Албаны төлөө”, “Дайчин алдар-III”, “Цагдаагийн албаны төлөө-III”, “Эх орны төлөө-III, Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”, “Дотоодын цэргийн алдар”, “Цэргийн хүндэт медаль”-аар тус тус шагнагдсан.
Ажлын туршлага:
2007 онд Дотоодын цэргийн штабт бичээч,
2007-2014 онд Дотоодын цэргийн штабын Хүний нөөцийн хэрэг хөтлөгч,
2014 оны 04 дүгээр сараас Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хүний нөөцийн мэргэжилтэн,
2014-2017 онд Нийслэлийн цагдаагийн газрын Дэмжлэг үзүүлэх газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст хүний нөөцийн мэргэжилтэн,
2017-06-10 дугаар сард Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст төлөвлөлт зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн,
2017-2022 онд Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлага, цэргийн албаны зохион байгуулалтын хэлтэст хүний нөөц хариуцсан ахлах офицер,
2022-2023 онд мөн штабын Захиргааны удирдлагын хэлтэст хүний нөөц хариуцсан чиглэлийн ахлах офицер,
2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөц, цэргийн тоо бүртгэлийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна.