ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ДУНД АНГИЙН СУРАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ХИЙВ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Дотоодын цэргийн 805 дугаар ангиас Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дунд ангийн сурагчдад “Залуу үе-эх орны ирээдүй” сэдэвт сургалт, мэдээлэл хийлээ.