ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2025 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ БЭЛТГЭЛ ХУРАНДАА Г.МӨНХДӨЛИЙН НЭРЭМЖИТ “МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН" АВАРГУУДАА ШАЛГАРУУЛЛАА
Дотоодын цэргийн байгууллагын 2025 оны аварга шалгаруулах бэлтгэл хурандаа Г.Мөнхдөлийн нэрэмжит "МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН" энэ оны 04 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа.
Тус тэмцээнд Дотоодын цэргийн байгууллагын төв, орон нутгийн 16 анги, тусгай салбар болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогчийн салааны нийт 23 багийн 400 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний байнгын салааны төрөлд
Тэргүүн байранд:
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байнгын салаа,
Дэд байранд:
Дотоодын цэргийн 805 дугаар ангийн байнгын салаа,
Гутгаар байранд:
Дотоодын цэргийн 810 дугаар ангийн байнгын салаа,
Тэмцээний байнгын тасгийн /Орон нутаг/ төрөлд
Тэргүүн байранд:
Дотоодын цэргийн 821 дүгээр тусгай салбарын байнгын тасаг,
Дэд байранд
Дотоодын цэргийн 825 дугаар тусгай салбарын байнгын тасаг,
Гутгаар байранд
Дотоодын цэргийн 829 дүгээр тусгай салбарын байнгын тасаг.
Эмэгтэй байнгын тасгийн төрөлд
Тэргүүн байранд
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн эмэгтэй тасаг,
Дэд байранд
Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эмэгтэй тасаг.
Хугацаат цэргийн салааны төрөлд
Тэргүүн байранд
Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хугацаат цэргийн салаа,
Дэд байранд
Дотоод хэргийн их сургуулийн сонсогчийн салаа тус тус шалгарсан амжилттай оролцлоо.
Мөн байгууллагын нийт дүнгээр "Шилжин явах цом"-ын эзнээр Дотоодын цэргийн 05 дугаар анги тодорсон юм.
Тэмцээнд оролцож, шагнал хүртсэн нийт баг, тамирчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!