ЗОХИОЛЧ, УНШИГЧДЫН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус ангийн ахлагчийн зөвлөлөөс Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн Баянзүрх дүүрэг дэх салбар номын сантай хамтран зохиолч, дуучин, өв тээгч Х.Батмэнд, номын санч З.Алтангэрэл нарыг урьж алба хаагч болон хугацаат цэргийн алба хаагч нарт “Эр хүн байхын учир” сэдвээр уулзалт, ярилцлага зохион байгууллаа.
Тус уулзалтын хүрээнд зохиолч, дуучин, өв тээгч Х.Батмэнд өөрийн зохиосон номын дээжээс тус ангийн номын санд бэлэг болгон гардуулж, уран бүтээлээр ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.