НЭГДЭЛТ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу ангийн байлдааны тугийг хүндэтгэн залж Монгол Улсын төрийн далбааг мандуулан жагсаалын нэгдсэн бэлтгэл хийж ажиллалаа.



Арга хэмжээнд ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын дарга, Ө.Энхбаяр, Цэргийн штабын дарга, хурандаа Б.Болдбаяр нарын хүндэт зочид, төлөөлөгчид болон ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.
Энэ үеэр ЦАШБЭСТ-ийн дайчдад ангийн захирагчийн галт зэвсэг түр олгох тушаалыг танилцуулж галт зэвсгийг гардуулан өгч ЦАШБЭСТ-ийн нэгдүгээр 7 хоногийн шилдэг салаанд шилжин явах туг, өргөмжлөл гардуулав.




Мөн Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас ангийн алба хаагчид болон хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, орчин үеийн сургалтын орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж техник хэрэгсэл гардуулан өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий орон тооны бус дэд зөвлөлийн 2025 оны салбар төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор ангиас хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнтэй алба хаагчдад эм тариа, хэрэглээний зардалд дэмжлэг үзүүлж, мөнгөн тусламж олгох арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний хөтөлбөрийн дагуу ангийн захирагч болон хүндэт зочид тус ангид Сүхбаатар дүүргээс татагдан ирсэн шинэ дайчдын хамт дурсгалын зураг татууллаа.





Ангийн удирдлагаас өнгөрсөн 7 хоногийн товч дүн, удирдах байгууллагаас ирсэн албан бичгийг танилцуулж, ангиас гадаад болон дотоодын богино хугацааны сургалтад хамрагдсан алба хаагчид бие бүрэлдэхүүнд өөрсдийн суралцсан тухай мэдээлэл хийж ангийн захирагч сахилга, ёс зүй, харуул, хамгаалалт, албан үүрэг гүйцэтгэлт болон бусад үүрэг, ажлын чиглэл өглөө.