ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Хэнтий аймгийн засаг дарга Д.Аюурбунь, аймгийн ИТХДарга Б.Цогт-Орших, аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга, дэд хурандаа Л.Цэнддорж нар Хэнтий аймгаас Хугацаат цэргийн албанд татагдан Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчидтай уулзаж ярилцлаа. Мөн энэ уулзалтын үеэр Хэнтий аймгийн удирдлагууд Цэргийн ротын үйл ажиллагаа Хугацаат цэргийн албан хаагчдын байр, болон ахуй хангалтын байдалтай танилцаж, цаашдын сургалт, бэлтгэлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсч дурсгалын зүйл хадгалууллаа.


