ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус ангид 2025 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдын "Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа"-г өнөөдөр буюу 06 дугаар сарын 13-ны өдөр ангийн байрлалд зохион байгууллаа.








Уг арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, Дотоодын цэргийн 837 дугаар тусгай салбарын захирагч, ахмад Д.Ган-Эрдэнэ, Ахмадын хорооны дарга, бэлтгэл дэд хурандаа, Пүрэвдорж нарын хүндэт зочид болон алба хаагчид, хугацаат цэргийн алба хаагчид, ар гэрийн төлөөлөл оролцлоо.



Тангараг өргөсөн дайчдад хандан ангийн захирагч хурандаа Ж.Түмэнтулга, тангараг өргөсөн дайчдын төлөөлж байлдагч П.Мишигдорж, ар гэрийн төлөөллөөс байлдагч А.Ууганбаярын аав Б.Амарбаяр нар үг хэллээ.


Арга хэмжээний хүрээнд шинэ дайчдын бэлтгэсэн гимнастик, скизтэй үзүүлэх тоглолт, гардан тулааны болон зэвсэгтэй, зэвсэггүй жагсаалын үзүүлэх тоглолт, урлагийн тоглолтыг тус тус сонирхууллаа.




Хөтөлбөрийн дагуу тангараг өргөх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, ар гэрийн төлөөллийг хугацаат цэргийн алба хаагчидтай уулзуулж цэргийн ротын үйл ажиллагаатай танилцууллаа.



Ийнхүү шинэ дайчдын тангаргийн баярын арга хэмжээ ёслол төгөлдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тангараг өргөсөн шинэ дайчдадаа цаашдын сургалт, бэлтгэлд нь өндрөөс өндөр амжилт хүсье
Дотоодын цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадраг.