“100 БУУДАЛТ ДААМ”-НЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ангийн 80 жилийн ойг угтан алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ахмадын хорооноос ангийн аварга шалгаруулах "100 буудалт даам"-ны тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.
Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангилалд ангийн штаб, захиргаа, ар тал, хангалт, нэгдүгээр салбар, хоёрдугаар салбар, гуравдугаар салбар болон ахмадын төлөөлөл нийт 30 орчим тамирчин оюун ухаан, авъяас билгээ уралдуулан өрсөлдлөө.



Тэмцээний эрэгтэй ангилалд гутгаар байранд бэлтгэл дэд хурандаа, Ц.Энхболд, дэд байранд хоёрдугаар салбарын хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Энхбаяр, тэргүүн байранд ахмад ажилтан, Л.Отгонжаргал, эмэгтэй ангилалд гутгаар байранд жижүүрийн туслах, ахлагч С.Уянга, дэд байранд хоёрдугаар салбарын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Цэнд, тэргүүн байранд гуравдугаар салбарын соён гэгээрүүлэх ажил хариуцсан орлогч, хошууч Л.Одончимэг нар тус тус шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.












Мөн багийн дүнгээр гутгаар байранд хоёрдугаар салбар, дэд байранд гуравдугаар салбар, тэргүүн байранд ахмадын зөвлөл тус тус шалгарлаа.