ОРОЙН НЭГДСЭН ТООЛЛОГО ЯВУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигаар батлагдсан Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмийн дагуу 2024 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирж, цэргийн жинхэнэ алба хаах хугацаа нь дуусаж буй түрүүч, байлдагч нарыг үдэн гаргах үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд “Нэгдсэн оройн тооллого”-ыг зохион байгууллаа.




Арга хэмжээний үеэр ангийн байлдааны тугийг хүндэтгэн залж, нэгдсэн тооллого явуулах тушаалыг уншиж танилцуулсны дараа оройн зугаалгын жагсаалын дууг эгшиглүүлэн бие бүрэлдэхүүн жагсаалын талбайг тойрон алхав.


Хөтөлбөрийн дагуу ангийн захирагч хугацаат цэргийн албанаас бэлтгэлээр халагдаж буй түрүүч, байлдагч нарт хандан үг хэлж, талархал илэрхийлэн баяр хүргэлээ.

Үүний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж, харанхуйг гэрэлтүүлэн ёслолын буудлага буудан бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар алхаж арга хэмжээг өндөрлүүллээ.