ЖОЛООНЫ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ ТӨГСЛӨӨ
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах, ахлагч бүрэлдэхүүнийг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай жолоодох чадвар олгох, хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаанд нь мэргэжилтэй болгох зорилтын хүрээнд "Төгс сайн" жолооны курстэй хамтран байнгын бүрэлдэхүүн болон тус ангид 2024 оны нэг, хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдад В болон С, D ангилал ахиулах сургалтыг 21 хоногийн хугацаатайгаар ангийн байрлалд зохион байгуулж, 04 дүгээр сарын 21-ний өдөр жолооны шалгалтаа амжилттай өгч төгслөө.







