МУЗЕЙ ҮЗЭЖ СОНИРХОВ
Иргэн цэргийн харилцааг бэхжүүлж, цэрэг эх оронч хүмүүжил олгох, цэргийн албанд ирснээрээ бахархал омогшил төрүүлэх зорилгоор "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээний хүрээнд батлагдсан удирдамжийн дагуу ангийн хугацаат цэргийн алба хаагчдад “Чингис хааны музей”, “Монголын Үндэсний музей”, “Байгалийн түүхийн музей”-г тус тус үзүүлэх ажлыг зохион байгууллаа.








