АЛБА ХААГЧДЫГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА
Эрүүл мэндийн сайдын 2014 оны 340 тоот тушаал /эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгийн журам/, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14.1, 26.5.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.8-д заасныг үндэслэн ангийн алба хаагч, ажилтныг 2026 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг “UB med hospital” эмнэлэгтэй хамтран ангийн эрүүл мэндийн төвд зохион байгуулан ажиллаж байна.






Үүнд: Лабораторийн шинжилгээ /биохими, серологи, цус, шээсний дэлгэрэнгүй/, багажийн оношилгоо /ЭКГ, ЭХО, R рентген/ хийгдэж байна.