НЭГДЭЛТ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу нэгдэлт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ангийн удирдлагаас өнгөрсөн 7 хоногийн товч дүн, удирдах байгууллагаас ирсэн албан бичгийг танилцуулж, сахилга, ёс зүй, харуул, хамгаалалт, албан үүрэг гүйцэтгэлт болон бусад үүрэг, ажлын чиглэл өгч ажиллалаа.



Мөн энэ үеэр алба хаагчдад Цагдаагийн байгууллагын төрөл, мэргэжлийн албадуудын гүйцэтгэх чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулах замаар сахилга, ёс зүйг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт, мэдээлэл хийх хуваарийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны төрийн нууц, шифр хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч , цагдаагийн ахмад, Б.Гүенбаатар ирж "Эрүүгийн цагдаагийн албаны түүхэн уламжлал, бодлого чиглэл" сэдвээр мэдээлэл хийлээ.


