"ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2026 ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА"
Дотоодын цэргийн байгууллагын "Цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн-2026" өнөөдөр (2026.01.30) Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдаж байна.
Тэмцээний нээлтийг Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаагаар эхлүүллээ.




Энэхүү тэмцээн нь Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, Дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд "Цэрэгжлийн спорт"-ыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, эрүүл амьдралын дадал зуршлыг бий болгоход оршино.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан, мөн штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго, Жанжин Д.Сүхбаатарын зээнцэр бэлтгэл дэд хурандаа Ц.Хүрэлсүх, гуч охин С.Орхон, Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, Одонт хороо ахмадын зөвлөлийн тэргүүлэх гишүүд болон анги, тусгай салбарын алба хаагчид, баг, тамирчид оролцлоо.
Тэмцээн Модон морин дээр малгай тавьж харайх, суга савлуурт 15в дугаар дасгалыг гүйцэтгэх, Дүүжинд 10-р дасгалыг хийж гүйцэтгэх, Дүүжинд сонс эргэх зэрэг 4 төрлөөр зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнд дотоодын цэргийн байгууллагын 5 анги 7 тусгай салбараас офицер, ахлагчийн бүрэлдэхүүн, хугацаат цэрэг, сонсогчийн бүрэлдэхүүн гэсэн нийт 110 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.