“Гал түймэр гарсан үеийн ажиллагаа” сэдэвт хэсэгчилсэн сургалт, дадлагыг зохион байгууллаа"
Дотоодын цэргийн 809-р анги “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г тодотгох, гал түймэр гарсан үед ажиллах томилгоот бүлэг, хүн нэг бүрийн дадлага чадварыг нэмэгдүүлэх, гал унтраах багаж хэрэгслийн ашиглалтыг сайжруулах, байгууллага хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Гал түймэр гарсан үеийн ажиллагаа” сэдэвт хэсэгчилсэн сургалт, дадлагыг энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Дотоодын цэргийн 805 дугаар ангитай хамтран зохион байгууллаа.


