"БИЕИЙН ХҮЧ, ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО"
Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сургагч багш бэлтгэх зорилгоор Дотоодын цэргийн штаб, Монголын гардан тулааны холбоотой хамтран сургалтын нээлтийн арга хэмжээг өнөөдөр /2026.02.04/ ЦЕГ-ын "ХҮЧ" албаны бэлтгэлжилтийн зааланд зохион байгуулагдлаа.




Сургалтын нээлтэд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Дотоод хэргийн их сургуулийн Биеийн тамир, албаны бэлтгэлийн институтийн ахлах багш, дэд хурандаа, Монголын гардан тулааны холбооны тэргүүн, олон улсын хэмжээний мастер хар бүсийн эзэн Х.Оналбек, Монголын Гардан тулааны салбар ЭЗО дэвжээний захирал, олон улсын хэмжээний мастер, хар бүсийн эзэн С.Энхсайхан, Өмгөөлөгч академийн захирал, Монголын гардан тулааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн, спортын мастер Б.Бат-Ерөөлт, дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, штаб, анги, тусгай салбарын 150 гаруй алба хаагчид оролцлоо.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хуулиар хүлээсэн нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах үед өөрийн болон хамтрагчийн аюулгүй байдлыг хангах, бие хамгаалах урлагийн чиглэл бол эх орон, ард түмнээ хамгаалах юм.
Бие хамгаалах урлагаар хичээллэж эхэлснээр биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх мэдлэг, ур чадвартай, сахилга бат, хариуцлагатай, сэтгэл зүйн бэлтгэлтэй, зөв хандлага, зөв арга барил, зөв шийдвэр гаргах ур чадвартай алба хаагч бий болдгоороо онцлог юм.