Дотоодын цэргийн 05, 805, 810 дугаар анги, 837 дугаар тусгай салбарын цэргийн ротын офицер, ахлагч бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулж байна.
"Төрийн алба хаагчийн ёс зүйн зарчим, Хүний эрхийн талаарх ойлголт", Дотоодын цэргийн штабын ССГХ-ийн дарга, хурандаа Х.Наранбаатар, "Офицер, ахлагч бүрэлдэхүүний ёс зүй, анхаарах асуудал", ЦЕГ-ын Эрсдэл аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагч цагдаагийн хурандаа К.Нямдаваа, "Хүн байх, хүнлэг ёсны ойлголт", сургагч багш Н.Бямбажаргал, "Хиймэл оюун ухааны ойлголт, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ашиглаж байгаа дэвшилтэд технологи", Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч У.Мөнхсоёмбо нар тус тус сэдвээр сургалтыг зохион байгууллаа.




Энэхүү сургалтад хамрагдсанаар Хүний эрхийн тухай ойлголт, Цэргийн гэмт хэрэг, хүн байх тухай хүнлэг ёсны ойлголт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 180 дугаар зарлигаар батлагдсан Цэргийн нийтлэг дүрмүүд, Дотоодын цэргийн командлагчийн 2024 оны А/46 дугаар тушаалаар батлагдсан Цэргийн алба зохион байгуулах зааврын дагуу алба хаагчид хугацаат цэргийн алба хаагч нарыг удирдан чиглүүлэх, цэргийн алба хаагчийн нийтлэг эрх, үүрэг, хоорондын харилцаа, албан тушаалтны үүрэг, цэргийн албыг зохион байгуулах, цэргийн сахилга, түүнийг сахин биелүүлэх цогц мэдлэг, дадал олж авах юм.