Дотоодын цэргийн байгууллагын Цэргийн ротын офицер, ахлагч бүрэлдэхүүнд чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар хүний эрхийн тухай ойлголт, цэргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал, хүнлэг ёсны үнэт зүйлс, Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүд болон Цэргийн алба зохион байгуулах зааврын хэрэгжүүлэх, хугацаат цэргийн алба хаагч нартай харьцах ур чадварыг нэмэгдүүлэх цогц мэдлэгийг алба хаагчдад өгснөөрөө онцлог боллоо.




Хаалтын ажиллагаанд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан, мөн штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл, Цэргийн алба-сургалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батзориг, Сургалт соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, хурандаа Х.Наранбаатар болон алба хаагчид оролцлоо.
Сургалтын хаалтын үеэр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан алба хаагчдад хандан хэлсэн үгэндээ: “Энэхүү сургалтаар олж авсан онолын мэдлэгээ бусдад түгээн дэлгэрүүлэн заан сургаж, ротын түвшинд манлайлагч байж, үлгэрлэн чиглүүлэгч, сахилга дэг журмын баталгаа байх ёстой” хэмээн захилаа.