ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДУНД ШАТНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН - 2026"-ын нээлт боллоо
Дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбарын дунд шатны удирдах албан тушаалтнуудад Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2026 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, сахилга, хариуцлагаа ухамсарлаж, хандлага, ёс зүйгээ дээшлүүлэх, хүний эрхийн тухай ойлголт, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, удирдах ур чадварыг дээшлүүлэх, шинийг эрэлхийлэн, дэвшилтэт техник технологийн ололтыг үйл ажиллагаанд нэвтрүүлж, анги, салбарын үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах мэдлэг, дадлага, туршлага, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой "Дижитал шийдэл - Аюулгүй нийгэм" уриатай Дотоодын цэргийн байгууллагын дунд шатны удирдах албан тушаалтнуудын 3 хоногийн хугацаатай (2026.03.10-2016.03.12) нэгдсэн сургалт, зөвлөгөөний нээлт өнөөдөр (2026.03.11) Монгол банкны хурлын танхимд зохион байгуулагдлаа.





Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан, Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго болон штабын даргын зөвлөлийн гишүүд, анги, тусгай салбарын удирдах ажилтны төлөөлөл оролцлоо.
Энэхүү нэгдсэн зөвлөгөөнд урилгаар Усны газрын дарга З.Батбаяр, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академийн захирал, бригадын генерал Л.Онцгойбаяр, Батлан хамгаалахын яамны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга, хурандаа Р.Энхболд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны сургалт хариуцсан ахлах референт Н.Манлайбаатар, Ундны усны эх үүсвэр, шугамын хамгаалалтын бүсийн дэглэм хариуцсан хяналтын мэргэжилтэн Б.Одгэрэл болон Дотоодын цэргийн сэтгэл зүйн багийн гишүүд алба хаагчдад сургалт, мэдээлэл хүргэлээ.