“БИДНИЙ НӨХӨРЛӨЛ” СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүний хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор “Бидний нөхөрлөл” спортын цогцолбор тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.





Энэ удаагийн тэмцээн өнөөдөр "Буудлага", "Биллиард"-ийн тэмцээнээр эхэллээ. Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах нийт 13 байгууллагын 180 гаруй удирдах албан тушаалтнууд хурд хүч, авьяас чадвар, эрч хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
"Бидний нөхөрлөл" спортын цогцолбор тэмцээн энэ оны 03 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдах юм.