"ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-НЫ ХАМГААЛАЛТЫН САЛБАРЫН БАЙРЫГ ХҮЛЭЭН АВАВ
Дотоодын цэргийн 05 дугаар ангиас Таван толгой түлш” ххк-ны хамгаалалтын салбарын байр шинээр ашиглалтад орууллаа. Байрны нээлтийн ажиллагаанд “Таван толгой түлш” ХХК-ны гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхсолонго нар болон ангийн алба хаагчид оролцлоо. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд байгууллагуудын удирдлагууд мод тарьж суулгав.