АНГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Олон улсын “Аавуудын баярын өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, хамт олны дунд эерэг, дулаан уур амьсгал бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Хамгаалалтын 3 дугаар салбарын нэрэмжит ангийн аварга шалгаруулах “Гар бөмбөг-ийн тэмцээнийг зохион байгуулан явууллаа.
2023 оны албаны сургалт, бэлтгэлийн хөтөлбөр төлөвлөгөөний дагуу алба хаагчдад “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн тухай ойлголт, ашиглаж байгаа аргачлал, түүнээс сэргийлэх арга зам”, “Нийтийн эмх замбараагүй байдлын үед объектын хамгаалалтыг зохион байгуулж удирдах арга” сэдвүүдээр тус тус сургалт зохион байгуулан ажиллалаа.