АЛБА ХААГЧДЫН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ БАРИМТАД ҮЗЛЭГ ХИЙН БАТЛАГДСАН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
Албаны сургалт бэлтгэлийн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу “Гардан тулааны ерөнхий цогцолбор дасгалууд”, “Цэргийн биеийн тамирын зааврыг хэрэгжүүлэх арга зүй”, "Галын бэлтгэлийн дасгалыг биелүүлэх аргачлал, анхаарах асуудал" сэдвийн дагуу сургалт зохион байгуулан, Ангийн бие бүрэлдэхүүний дулааны улирлын дүрэмт хувцас болон бичиг баримтад үзлэг хийж ангийн захирагч, хурандаа М.Мэнд-Амар цаг үеийн холбогдолтой үүрэг чиглэлээр хангав.