“ХУРАНДАА” ЦОЛ ОЛГОГДЛОО.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай, Төрийн албаны тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хуулиуд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам”-ын холбогдох заалт, ЗХЖШ-ын дэргэдэх “Ахлах офицерын хурандаа цолны орон тооны бус зөвлөл”-ийн 2023 оны 2 дугаар хуралдааны зөвлөмж, Төрийн албаны зөвлөлийн ЗХЖШ-ын дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны тогтоолыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Дотоодын цэргийн штабын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга дэд хурандаа Х.Тулга, Дотоодын цэргийн 810 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Ц.Батаа нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгогдлоо.
Хурандаа цол хүртсэн алба хаагчдынхаа цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье!